Мэргэжлээр дамжуулан амьдралыг өөрчлөх замнал
Амжилтын алхам Мэргэжил Сургалтын Төв бол хүн бүрд мэргэжил эзэмших, тэр мэргэжлээрээ ажиллаж амьдрах боломжийг олгох зорилгоор төрсөн хамт олон. Бид зөвхөн хичээл заадаггүй — бид ирээдүйг бүтээлцдэг.
2018
онд үүсгэн байгуулагдсан
9800+
суралцагч сүүлийн 4 жилд
6000+
төгсөгч ажлын байранд зуучлагдсан
4
салбар Улаанбаатарт
Алсын хараа
Олон улсад сургалтаа явуулах бүрэн эрхтэй сургалтын байгууллага болно.
Эрхэм зорилго
Мэргэжлийн сургалтаар дамжуулан суралцагч нар болон түүний гэр бүлийн ажил, амьдралд бодитой эерэг өөрчлөлтийг бий болгох.
2018 он
Эхлэл — Амжилтын алхам төрөв
2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Амжилтын алхам Мэргэжил Сургалтын Төв үүсгэн байгуулагдсан. "Хүн бүр мэргэжилтэй байх ёстой" гэсэн итгэлээр анхны суралцагчдаа хүлээн авч, дадлагад суурилсан сургалтын замаа эхлүүлсэн юм.
2020 он
Онлайн сургалтын арга зүй
Монгол Улсад оршин байгаа иргэдээс гадна олон улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ зориулан онлайн сургалтын арга зүйг нэвтрүүлж, мэргэжил эзэмжих боломжийг хил давуулахгүй болгосон.
2022 он
Олон улсын анхны алхам — БНСУ
БНСУ-ын KIA Motors компанид Монгол талаас гагнуурын ажиллах хүчийг сургаж бэлтгэн нийлүүлсэн нь бидний олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн анхны том алхам болсон.
2023 он
Хөрөнгө оруулалт, өргөжилт
Ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалтын хүрээнд Өнөр бүл төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сургалтын бааз, хүрээгээ өргөжүүлсэн. Мөн сургалтууд маань ХНХ-ын сайдын А/173 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан журам, хөтөлбөрийн дагуу явагдах болсон.
2024 он
Салбартай хамтын ажиллагаа
ХАБЭА болон хүнд машин механизмын оператор бэлтгэх сургалтаар аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнүүдийг байгуулж, төгсөгчдөө шууд ажлын байранд зуучлах тогтолцоогоо бэхжүүлсэн.
Өнөөдөр
Сургалтаас ажлын байр хүртэл
Өнөөдөр бид хотын төвд 4 салбар, 9 гаруй мэргэжлийн чиглэлээр сургалтаа явуулж, сүүлийн 4 жилд 9800 гаруй суралцагчид мэргэжил олгоод байна. БНСУ-ын DAESAN коллеж, KIT академитай байгуулсан гэрээ маань төгсөгчдөд олон улсын карьерын замыг нээж байна.
Биднийг хөдөлгөдөг 5 үнэт зүйл
Үнэнч, шударга байдал
Суралцагч, түнш, хамт олондоо үнэн зөв, шударга байхыг эрхэм дээд зарчим гэж үздэг.
Бүтээлч байдал
Сургалтын арга барил, шийдэл бүрдээ шинэлэг сэтгэлгээгээр ханддаг.
Хариуцлагатай байдал
Хүлээсэн үүргээ суралцагч бүрийн өмнө бүрэн дүүрэн биелүүлдэг.
Өрсөлдөх чадвартай байдал
Суралцагч бүрийг ажлын зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтэй болгоход чиглэдэг.
Хүндэтгэлтэй байдал
Нас, туршлагаас үл хамааран хүн бүрийг хүндэтгэн харьцдаг.
Манай суралцагчид
Манай маникюрчин бэлтгэх сургалтын хамгийн залуу суралцагч нь 12 настай охин байсан бол, хамгийн ахмад суралцагч нь зээ охиндоо өөрийн гараар маникюр хийж өгөх хүсэлтэй 69 настай буурай байсан. Мэргэжил насны хязгааргүй гэдгийг бид суралцагчдаараа хардаг.
Үндсэн салбар
Зүүн 4 зам салбар
БЗД, 13-р хороолол · 2-р эмнэлгийн зүүн талд, VIP OFFICE 6 давхар